Киргизийн түр засгийн газар, улс орныхоо өмнөд хэсэгт засаглалын эрхээ хамгаалж чадлаа! Албан ёсны мэдээгээр мөргөлдөөний үед 2 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ Хэн эхлээд гал нээсэн нь тодорхой биш байна, мөргөлдөөнд оролцсон талууд бие биеэ буруутгаж байна. Жалал-Абадагийн талбай дээр аль, аль тал нь зэвсэгтэй ирсэн нь тодорхой байна. Өнгөрсөн пүрэв гаригт хуучин ерөнхийлөгчийн талынхан өмнөд нутгийн гурван мужийн засаг захиргааний төвийг эзлэж авсан юм. Түр засгийн газар эхлээд, яаж эзлэж авсан тэгж л буцааж өгөх байлгүй гэсэн гүн ухааны үүднээс хандлаа. Харин онгоцны буудлыг эзлэж авахад нь одоогийн төр засгийн газар хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй боллоо. Түр засгийн газрын талынхан эзлэн түрэмгийлэгчдийг тогтоон барьж чадсан байна. Харин Курманбек Бакиевын бага эх орон Жалал-Абад хотод мөргөлдөөн буудалцаан болж хувирсан байна. Эмх замбраагүй байдлыг үүсгэгчид сүүлд нь ухрахаас өөр аргагүй болсон байна. Харин тур засгийн газрыг дэмжигчидэд энэ нь багадаж санагдсан бололтой хэсэг бүлэг залуучууд, Курманбек Бакиевын төрсөн тосгонд нь очиж түүний дүү нарын байшинг галдан шатаасан байна. Болсон явдлын гэм буруутан нь Бакиевын гэр бүлийнхэн гэж түр засгийн газрынхан үзэж байна. Үндэсний аюулгүй байдлын албаны мэдээлснээр улс орны өмнөд нутагт болсон эмх замбраагүй байдлыг хуучин ерөнхийлөгчийн хүү Марат Бакиев санхүүжүүлж байна. Одоогийн болсон явдлыг зөвхөн Бакиевын гэр бүлийнхний хийсэн үйлдэл биш байхаа. Сөрөг хүчин засгийн эрхэнд гараад сар гаруй болж байхад түр засгийн газар улс орны өмнөд хэсэгт нэр хүнд олж чадахгүй байна гэж ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн Дундад ба Төв Азийн хэлтсийн удирдагч Андрей Грозин үзэж байна: Миний бодолоор Киргизийн өмнөд нутагт болж байгаа үйл явдал, түр засгийн газрын үзэж байгаагаар хуучин ерөнхийлөгчийн талынхны засгийн эрхийг авах гэсэн хувьсгалын эсрэг бослого биш юм. Үнэн чанартаа өмнөд нутгийн дээдсүүдийн, түр засгийн газарт дургүй байгаагийн илрэл нь жагсагчдын нүүрэн дээр ил байлаа. Түрүүчийн ерөнхийлөгчийн үеийн 5 жилийн хугацаанд, аж үйлдвэрийн хойд нутгаас санхүүгийн гол урсгал, Киргизийн өмнөд нутаг руу чиглэгдсэн юм. Төр засаг эрс өөрчлөгдснөөс хойш, түр засгийн газарт өмнөд нутгийн дээдсүүдийг төвийг сахих байдалд оруулах хөрөнгө ч алга ! Энэ байдал өмнөд нутгийн дээдсүүдийн дургүйг хүргэж байна, ийм учраас тэд өөрсдийн хүч чадал, нөлөөг үзүүлж байна. Харин тэдний хуучин ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаа явдал бол улс төрийн нөхцөл байдалд өөрсдийнхээ үйл ажиллагааг албан ёсны болгох гэсэн л оролдлого юм. Зүгээр л мужийн засаг захиргааг эзлэж аваад л Бишкекээс мөнгө нэхнэ гэдэг байж болохгүй асуудал шүү дээ!гэлээ Түүнээс гадна Москва, Бишкекд бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Киргизтэй харилцааг сайжруулах асуудлаархи Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Владимир Рушайло мэдэгдлээ. Тэрээр баасан гаригт Бишкекд хүрэлцэн ирж, Түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаеватай нөхцөл байдлыг хэлэлцэж, улс орны нь мухардмал байдлаас гаргахын тулд улс төр, эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна. Харин нөхцөл байдалд Москва хөндлөнгөөс оролцохгүй! ХАБГБ, Киргизд энхийг сахиулах хүч оруулахгүй байгаатай нэгэн адил юм Болсон явдал бол тус бүгд найрамдах улсын дотоодын хэрэг, бий болсон байдлыг төр засаг нь өөрсдөө шийдэх ёстой гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа мэдэгдлээ. Киргизд хууль ёсыг сахиулахад Бишкекийн хүч чадал хүрэлцэнэ гэдэгт ХАБГБ-ийн гишүүн улсууд итгэлтэй байна.