Өнгөрсөн долоо хоногт Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Сир, Турк улсад айлчиллаа. Москва, Анкарагийн хооронд гадаад улс төр, эдийн засгийн харилцаа улам бэхжиж байгааг бүгд ойлгож байна. Харин Орос улсын төрийн тэргүүн Дамаскд айлчлана гэдэг, орос, сирийн харилцааг шинэ түвшинд гаргаад зогсохгүй, Орос улс Ойрхи Дорнодод өөрийн байр сууриа бэхжүүлж байна гэдэг дохиог дэлхийн ХН ойлгох шиг боллоо. Сири улс, ЗХУ-ын Ойрхи Дорнодод дахь хамгийн тэргүүлэх түнш байлаа. Цэрэг техникийн салбар, эрчим хүч, авто зам, аж үйлдврийн байгууламжийн бүтээн босголт зэрэг Москва, Дамаскт дурсах зүйл их байна. Д.Медведев, энд айлчлахдаа өнгөрснийг дурсах биш ирээдүй рүү харахыг санал болголоо. Энд хамгийн гол асуудал бол Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах явдал юм. Энэ бүс нутагт мөргөлдөөний байдал сүйрлийн ирмэгт хүрээд байна, тийм учраас хэлэлцээрийн үйл ажиллагааг сэргээх нь зайлшгүй чухал байна гэж Д.Медведев хэлээд: Одоо ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байна, яагаад гэвэл сүүлийн үед байдал хурцдаж байна. Үнэн чанартаа Ойрхи Дорнодын асуудал алдраад байна. Орос улсын болон 2002 оны Арабын энхийн санал санаачлага багтсан мадридын зарчим, НҮБ-ийн АЗ-ийн холбогдох тогтоол зэргийг оролцуулаад бидэнд энэ процесийг сэргээж зүй тогтолтой дуусгах хүчтэй чансаатай суурь довжоо байна. Өөрөөр хэлбэл энэ тал дээр бүх зүйл ном ёсоороо байна. Юу дутаад байна вэ? Хүсэл сэтгэл л дутаад байна. Энэ хүсэл эрмэлзэлийг л зохицуулах хэрэгтэй байна гэж хэллээ. Хоёр талын хамтарсан төслийн хувьд, нефть хийн салбар, аялал жуулчлал, тээврийн асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Хэлэлцээрийн явцад Сири улсад атомын эрчим хүчийг хөгжүүлэх талаар яриа үүслээ. Үнэнийг хэлэхэд энэ асуудлаар дэлхийн хамтын нийгэмлэг, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалтай тулгараад байгаа учир болгоомжилж байгаа нь тодорхой. Яг энэ шүүмжлэлийг мэдэрсэн юм шиг ерөнхийлөгч Башар Асад өөрөө, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээний бүх зарчмийг дагаж мөрдөх хэрэгтэй гээд, Ойрхи Дорнодыг цөмийн зэвсэггүй бус болгох Д.Медведеийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
АЦС байгуулах ажил, олон улсын байгууллагын хяналтан дор явагдаж байвал энхийн атом нэрээр халхавч хийж цөмийн зэвсэг бүтээж байна гэх хардалт байх ёсгүй! Ойрхи Дорнод дахь Орос улсын төсөл үүний тов тодорхой жишээ гэж «Росатом» агентлагын тэргүүн Сергей Кириенко батлан илэрхийлээ Ямарч улс орон энхийн атомын эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд, тохирсон хууль тогтоомжийг батлах, олон улсын норм, хууль дүрмийг даган мөрдөж, зохих хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой! Жишээ нь, Иран улс олон улсын хүчин төгөлдөр байгаа бүх хэлэлцээрт гарын үсэг зурсан учир бид Бушерийн АЦС-ийг байгуулж байгаа. Үүнээс гадна Иран улс, МАГАТЭ-гийн гишүүн, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний оролцогч, бидний хийж байгаа бүх зүйл МАГАТЭ-гийн шинжээчдийн хяналтан дор байдаг. Ийм учраас л бид энэ бүс нутагт нөхцөл байдал ямарч хүндрэлтэй байсан эрчим хүчний блокыг барьсаар байна. Энэ байдал, бүх дэлхийн манай түншүүдийг айлгахгүй байгаа юм гэж тэр хэллээ. Сир улсаас Д.Медведев, Анкарад нисэж ирээд тус улсын ерөнхийлөгч Абдулла Гюльтэй, мөн атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай ярилцлаа. Хэлэлцээрийн дүнд хосгүй төсөлд гарын үсэг зурлаа. Орос улс, Түрк улсад анхны АЦС-ийг өөрсдөө хөрөнгө оруулж барих бөгөөд хөрөнгийн эзэн нь өөрсдөө болно. Түркийн хөрөнгө оруулагчид АЦС-ийн барилгын ажилд хөрөнгө оруулж болно, гэхдээ хувьцааны хяналтын багц нь Орос улсынх байна. Үүнээс гадна талууд, түлш эрчим хүч, тээвэр, аялал жуулчлал, худалдаа, соёл, хууль сахиулах зэрэг салбаруудын хүрээнд 20 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлвэл Орос, Түркийн харилцаа стратегийн түншийн болон олон талын гэдэг нь харагдаж байна. Ойрхи Дорнодын бүс нутгийг, бүх талын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх болон хөгжүүлэхэд бэлэн түнш мөн гэдэгт итгэж байна гэдгийг Москва дахин харууллаа.