Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Иран улсад хийж байгаа айлчлалынхаа явцад энэ улсын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэх арга замыг хайх болно. Тэрээр бямба гаригт Тегеранд хүрэлцэн ирсэн юм. Да Сильва, тус улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтэй хэлэлцээр хийж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев баасан гаригт Бразилийн төрийн тэргүүнтэй уулзахдаа, ираны эсрэг авах олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийх цорын ганц арга зам энэ гэж тэмдэглэлээ. Өнгөрсөн жилийн 10-р сард МАГАТЭ, ялимгүй баяжуулсан ураныхаа 70%-ийг улс орноосоо гаргаж Орос улсад дахин баяжуулж, Тегеранд зориулсан цөмийн түлшийг Франц улсад үйлдвэрлэхийг лалын БНУ-д санал болгосон билээ. Харин ираны төр засаг энэ бүдүүвчийг хүлээж авахаас татгалзсан билээ.