Орос, Зөвлөлтийн нэрд гарсан яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Ольга, Берггольц өнөөдөр 100 нас хүрэх байлаа. Түүний уран бүтээл шүлэг, өгүүллэг, тууж, нийтлэл гээд олон төрлийг агуулсан байдаг юм. Дэлхийн 2-р дайны үед фашистуудад бүслэгдсэн Ленинград хотод Берггольц радиод ажиллаж өдөр бүр хүмүүсийг эрэлхэг зоригтой, хүч тэнхээтэй байхыг уриалж байлаа. Хотын иргэдийн хувьд түүний дуу хоолой ялалтын билиг тэмдэг уриалан дуудагч нь байлаа. Яг тэр үед л тэр, Ленинградыг хамгаалагчидад зориулсан «Ленинградын яруу найраг», «Хоёрдугаар сарын өдрийн тэмдэглэл» зэрэг өөрийн хамгийн шилдэг найраглалуудаа тууривсан билээ. Пискаревын булшны боржин тавцан дээр түүний хэлсэн алдартай, «Хэнийг ч мартаагүй, юуг ч мартахгүй!» гэсэн мөрүүд дурайж байдаг билээ.