Осол болсон Мексикийн булангийн гүнд маш их нефть хуримтлагдсан байгааг эрдэмтэд илрүүлсэн байна гэж «Нью-Йорк таймс» сонин мэдээлжээ. Энэ толбо 16 км-ийн голчтой, 90 метр зузаантай байна. Ийм учраас сүйрлийн хор хохирол, «Бритиш петролиум» компанын мэдэгдэж байгаагаас хамаагүй их болж мэднэ. Асгарсан нефть, энэ буланд амьдардаг асар олон амьд амьтныг устгаж үгүй болгоно гэж мэргэжилтнүүд батлаж байна. Нефтийн толбыг устгах зориулалтаар цацсан химийн бодис бас байдлыг хүндрүүлж байна. Одоохондоо энэ арга үр дүн өгөхгүй байна.