Европд дахиад агаарын зам хаагдаж мэднэ. Их Британ, Ирланд улсуудын агаарт исландын галт уулны үнсэн үүл ойртож байна. Хойд Ирландын агаарын зам хаагдаад байна. Хэд хэдэн онгоцны буудал хаагдаж мэднэ. Их Британы тээврийн яамы мэдээлж байгаагаар эдгээрийн дотор Европын «агаарын замын хаалга», лондоны Хитроу буудал хаагдаж магадгүй. Исландын галт уул 4-р сарын 14-нөөс дэлбэрч байна. Түүнээс гарсан үнсэн үүл онгоцонд аюултай юм.