Бишкекд ням гаригт түр засгийн газрыг дэмжиж байгаа мянга гаруй залуучууд жагсаал хийлээ. Түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева цугларагсадын емне үг хэлэхдээ шинэ төр засаг «хувьсгалын эсрэг үйл ажиллагааг таслан зогсоож улс оронд тогтвортой байдлыг хангана» гэж хэлжээ. Түр засгийн газрын мэдэгдэж байгаагаар 5-р сарын 14-нд хуучин ерөнхийлөгч Курманбек Бакиевын талынхан болон шинэ засаг төрийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэн Жалал-Абад хотыг оролцуулаад улс орны бүх нутгийн хянаж байна.