«Распадская» уурхайн осолд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд 2 сая рубль олгоно гэж Кемеров мужийн засаг дарга Аман Тулеев мэдэгдлээ. Түүнээс гадна төр засаг тэдний зээлийг дарна. Мужийн комисс 5-р сарын 18-наас ажиллаж эхлэнэ. Осолын хор уршгийгг арилгах ажлыг уурхайд хийсээр байна. Орос улсад томоохонд орох энэ уурхайд 5-р сарын 9-ны шөнө 2 дэлбэрэлт болсон билээ. Ослын улмаас 200 хүн хэлмэгдсэн бөгөөд 24 хүний хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Аврагчдын мэдээлж байгаагаар одоо уурхайн дарагдсан хэсэгт метаны хуримтлал 8%-иас дээш байна. Аврах ажлыг түр зогсоогоод байна. Уурхайд ус, реагентийг байнга өгч байна. Ингэснээр тэнд шатаж байгаа түймрийн голомтыг унтраах юм.