Баасан гаригт Флорида муж улсын Канавералын хошуунаас хөөрсөн америкийн «Атлантис» шаттл хөлөг өнөөдөр ОУСС-тай залгагдана. «Атлантисын» сансарын нисэгчид, оросын модульд байгаа их хэмжээний ачааг нөхдүүддээ хүргэж ирсэн байна. 8000 кг жинтэй «Рассвет» модуль шаттлын бүх ачааны хэсгийг эзэлсэн байна. Ийм учраас сансарын нисэгчид «Рассвет»-ийг залгаад зогсохгүй ачааг нь буулгах болно. Энэ модуль дээр оросын сансарын нисэгчид, биотехнолог, материал судлалын хүрээний болон бусад олон туршилт хийнэ. ОУСС-д очсон сансарын нисэгчид задгай сансарт 3 удаа гарч 18 цаг ажиллах ёстой. Шаттл 5-р сарын 26-нд эх дэлхийдээ буцаж ирэх ёстой.