Багдадаас өмнө зүгт орших Эль-Латифии дүүргийг хариуцаж байсан «Аль-Каидагийн» дайнчдын «эмирийг» Ирак улсад баривчилсан байна. Иракын 17-р дивизийн цэргийн албан хаагчид бямба гаригт тусгай ажиллагаа явуулсны дүнд Музахем Хораныг баривчилжээ. Тикрит хотын дүүрэгт, америк, иракын хамтарсан ажиллагааны дүнд «Аль-Каидагийн» иракын жигүүрийн толгойлогч Абу Айюб аль-Масри болон «Лалын БН Ирак улс» бүлгийн удирдагч Абу Омар аль Багдади нарыг устгасан билээ.