Ямарч урьдчилсан болзолгүйгээр Орос улстай хэлэлцээрээ эхлэхэд бэлэн байна гэж Гүржийн ГХЯ-ны тэргүүн Григол Вашазде батлан илэрхийллээ. Энэ тухай Польш улсыын ерөнхийлөгч асан Квасьневаский Тбилисд орон нутгийн телевизд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Квасьневский, Гүрж улсад богино хугацааны ажлын айлчлал хийж тус улсын удирдлагууд болон ерөнхийлөгч Михаил Саакашвилитэй уулзсан байна. Польш улсын төрийн тэргүүн асаны хэлснээр, уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийн асуудал болон гүрж, оросын харилцааны байдлын талаар ярилцсан байна.