Киргизийн хуучин ерөнхийлөгч Курманбек Бакиевыг дэмжих хорооныхон эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. «Бид эсэргүүцлээ үргэлжлүүлнэ, учир нь шинэ засгийн газрыг дэмжихгүй байна гэж» нэрээ дурдахыг хүсээгүй нэгэн «Интерфакс» агентлагт уламжилжээ. Жалал-Абадад 5-р сарын 14-нд болсон эмх замбраагүй байдлын үеэр зэвсэг хэрэглээгүй гэж Бакиевын талынхан батлаж байна. Түр засгийн газар урьд нь мэдээлснээр хэлмэгдэгсдийн дунд сумны шарх авсан шинэ засгийн талынхан байгаа юм. Бакиевын талынхан Жалал-Абад мужийн, түүний төрсөн суурин Тейитийг орхисон байна.