Распадын нүүрсний компанын тэргүүн Геннадий Козлов, 66 хүний амь насыг хөнөөсөн ослын шалтгааныг ул суурьтай мөрдөн байцаах хэрэгтэй гэж үзэж байна. Буруутан этгээдүүдийг хатуу шийтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж тэр тэмдэглэлээ. Орос улсад томоохонд орох энэ уурхайд 5-р сарын 9-ны шөнө 2 дэлбэрэлт болсон билээ. Ослын улмаас 200 хүн хэлмэгдсэн бөгөөд 24 хүний хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Аврагчдын мэдээлж байгаагаар одоо уурхайн дарагдсан хэсэгт метаны хуримтлал 8%-иас дээш байна. Аврах ажлыг түр зогсоогоод байна. Уурхайд ус, реагентийг байнга өгч байна. Ингэснээр энд тэнд шатаж байгаа түймрийн голомтыг унтраах юм.