Орос, Кувейт улсуудын ГХ-ийн сайдууд Сергей Лавров, шейх Мухаммед ас-Сабах нарын өнөөдрийн хэлэлцээний гол сэдэв нь Ойрхи Дорнодын байдал. Москвад болох уулзалтаар тэд, саяхан Израиль улс, Палестины өөртөө засах орны хооронд шууд бус байдлаар эхэлсэн хэлэлцээрийг оролцуулан Ойрхи Дорнодын зохицуулалтын ирээдүйг хэлэлцэнэ. Мөн сайд нар, Персийн булангийн аюулгүй байдлын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхижүүлэх асуудлыг хөндөнө. Лавров, ас-Сабах нар Ираны цөмийн хөтөлбөрийн талаар саналаа солилцоно. Нөхцөл байдлыг дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэж хоёр орон адилхан үзэж байгаа юм. Юуны түрүүнд цэрэг, техникийн болон нефтийн салбарын хүрээг хамруулан хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг талууд авч үзнэ.