“Оросын дуу хоолой” радио “Радиомания” үндэсний шагналын ялагч боллоо. Тус радиогийн “Экспертиза” нэвтрүүлэг мэдээлэл-улс төрийн төслөөс хамгийн шилдэгээр шалгарчээ. Энэ нэвтрүүлгээр дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ярьдаг. Нэвтрүүлгийн зохиогч Максим Шалыгин “Оросын дуу хоолой” радиогийн студид улс төр, эдийн засгийн тэргүүлэх шинжээчдийг урьж, дотоодод болон гадаадад болсон “халуун” үйл явдлыг хэлэлцдэг юм. “Оросын дуу хоолой” радиогийн санаачилгаар байгуулсан “Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио өргөн нэвтрүүлгийн олон улсын нэгдэл” “Радиомания” тусгай шагнал хүртжээ. ТУХН-ийн орнууд, Европ, АНУ, Израиль зэрэг орос хэлээр нэвтрүүлцэг цацдаг олон арван радиог тус байгууллага нэгтгэдэг юм. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг дурын радио Орос улсын дэмжлэгэд найдаж болно гэж тус байгууллагын ерөнхий захирал Олег Куприянов тэмдэглэсэн юм. “Оросын дуу хоолой” радио 9-р сарын эцэст орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсын хоёр дахь наадмыг зохион явуулна. Манай http://ruvr.ru/Partner/ вэб хуудаснаас энэ талаарх мэдээллийг авч болно.