0Бангкокт өчигдөр мөргөлдөөний үеэр 16 хүн үрэгдэж, 157 хүн шархаджээ. Цэргийнхэн засгийн газрын эсрэг цуглаанд оролцогчдын эсрэг гал нээсэн байна. Таиландын нийслэлд байдал нэлээд хурцадажээ. Төр засгийнхан “террористууд” хэмээн нэрлэж байгаа сөрөг хүчнийхний эсрэг цагдаагийнхан байлдааны сум ашиглаж байна. Тус улсын 17 мужид онц байдал тогтоожээ. Орос улсын Гадаад хэргийн яам иргэдээ Бангкокт жуулчлахгүй байхыг зөвлөж байна.