“Оросын дуу хоолой” радиогийн санаачилгаар байгуулсан “Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио өргөн нэвтрүүлгийн олон улсын нэгдэл” “Радиомания” үндэсний тусгай шагнал хүртжээ. Оросын шилдэг радио станц, нэвтрүүлэг, зохиолч, нэвтрүүлэгч нарыг радиогийн хамгийн нэр хүндтэй шагналаар ес дэх жилдээ шагнаж байна. Энэ удаа “Радиомания” шагнал хилийн дээс алхаж, удахгүй дэлхийн янз бүрийн орны орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиог хамарч магадгүй байна. Үл таних алдартнууд радиогийнхан өөрсдийгөө ингэж нэрлэдэг. “Хэвлэл мэдээллийн холбоо” болон Орос улсын харилцаа холбооны яамнаас олгож байгаа үндэсний шагналаар зөвхөн мэргэжлийн ур чадварыг үнэлээд зогсохгүй, дуу хоолойгоор нь танидаг хүмүүсээ бодитоор харах боломж бүрдүүлдэг. “Радиомания” шагнал нь радио өргөн нэвтрүүлгийн салбарт нэгэн ёсны “Оскар”-тай дүйцэх шагнал гэж хэлбэл хэтрэхгүй. Энэ жил шагнал гардуулах ёслол онц тод, эрчимтэй боллоо. Энэ тохиолдолд төсөөлж байсан бүхий л онцлог шинжийг мөрдсөн. Тухайлбал шагналтнуудын нэрсийг сүүлчийн мөч хүртэл нууцалж байв. Хамгийн залуу байгууллага “Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио өргөн нэвтрүүлгийн олон улсын нэгдэл” тусгай шагнал хүртсэнд таатай бас сэтгэл хөдөлж байв. Төслийн ач холбогдлыг хэт үнэлэх аргагүй. Манай дэлхийн янз бүрийн өнцөг булан бүрт байгаа радио арилжааны бус тус байгууллагын гишүүн болсноор Орос улсаас тусламж, дэмжлэг авна” гэж тус байгууллагын захирал Олег Куприянов шагнал авахдаа тэмдэглэсэн юм. Орос хэлтэй үндэстний цөөнхтэй харилцаатай байх, мөн дэлхий дахинаа ажиллаж байгаа орос хэлтэй сэтгүүлчдийн мэргэжлийн нэгдлийн ач холбогдлыг ойлгож байгааг энэ шагнал гэрчилж байна. Энэ тохиолдолд нэн чухал нэг удаагийн арга хэмжээ, цугларалт, бага хурлын тухай бус тус Нэгдлийн хүрээнд мэргэжлээрээ байнга хамтран ажиллах тухай тухай ярьж байна. Хамтарсан төсөл боловсруулах тухай юм. Үүнээс гадна “Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио өргөн нэвтрүүлгийн олон улсын нэгдэл” мэдээлэл, аудио программ, дүрс бичлэгийн материал, интернет эх солилцож, өөр харилцан тусламж үзүүлэхийг санал болгож байна. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцууд өдгөө уран бүтээлийн, санхүүгийн асуудалтай тулгарч байгааг хүчээ нэгтгэснээр амархан шийдэх нь дамжиггүй. Мэдээж хэрэг бид  тэдэнд туслах ёстой. “Оросын дуу хоолой” радио өнгөрсөн оны адагт зохион байгуулсан орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсын наадамд энэ төслийг дэвшүүлж, сайшаасныг сануулах хэрэгтэй. “Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсын нэгдэл” байгуулах санааг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэмжсэн юм. Тус нэгдэл дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлжээ. Арилжааны бус түншлэлийн нэгдэл энэ ахархан хугацаанд бүх тийвийн олон арван радио станцыг нэгтгэжээ. Европ, АНУ, Израиль, ТУХН-ийн орнуудын төлөөлөгчид арилжааны бус түншлэлийн шинэ байгууллагын гишүүн болсон гэж “Орос хэлээр нэвтрүүлэг цадаг олон улсын нэгдэл”-ийг үүсгэн байгуулагч, “Оросын дуу хоолой” радиогийн улс төрийн тоймч, профессор Валентин Зорин ярьж байна. Олон улсын нэгдэл байгуулах санаа амьдралаас үүдэлтэй. Дэлхийн янз бүрийн оронд орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын хүчийг нэгтгэх хэрэгцээ их байна. Ингэснээр орос хэлээр ярьж, сэтгэдэг, дэлхийн янз бүрийн өнцөг булан бүрт суугаа хүмүүсийг нягтруулна.  Энэ жил “Радиомания” радиогийн хүрэл микрофон гол шагналын төлөө 100 гаруй радио 250 бүтээлээр өрсөлдсөн юм. Шагнал хүртсэн ихэнх нэвтрүүлэг мэргэжлийн, залгамжилсан, Орос улсын радио сэтгүүл зүйн шилдэг уламжлалын хөгжлийг харуулж байна. Өнөө үед радио олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн нэр хүндтэй, дуртай хэрэгслийн нэг хэвээр гэх маргашгүй баримт байна. “Радиомания” шагнал гардуулах 10 дахь ёслол болно. “Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио өргөн нэвтрүүлгийн олон улсын нэгдэл” ерөнхий захирал Олег Куприянов дэлхийн янз бүрийн орны орос хэлтэй сэтгүүлчдийг уралдаанд оролцохыг урьсан юм. Тухайлбал ТУХН-ийн орнууд, Герман, Израиль, АНУ зэрэг улсын ажил нэгт хүмүүс юм. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг Армяны радио уралдааныг гарцаагүй чимнэ гэж Олег Куприянов тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радио 9-р сарын эцэст орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн олон улсын хоёр дахь наадам зохион явуулна. Энэ талаарх бүх мэдээллийг “Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио өргөн нэвтрүүлгийн олон улсын нэгдэл” вэб хуудаснаа http://ruvr.ru/Partner/ тавьсан. Та бүхнийг Москвад хүлээж байна.
Орчуулсан Г.Нарангарав