Австралийн иргэн Жессика Уатсон далбаат онгоцоор дэлхий тойройн ганцаар зогсолтгүй аялсан хамгийн залуу аялагч юм. Ирэх мягмар гаригт 17 нас хүрэх мохошгүй зоригтой энэ бүсгүй бямба гаригт Сиднейн тохойд барианы зурвасыг давлаа. Тэрээр дэлхий тойрон 7 сар ялсан байна. Бүсгүй 10 метр урт ягаан өнгөтэй дарвуулт онгоцоор 23 мянган тэнгисийн бээрийг туулжээ.