Москва хотод Сахаровын өргөн чөлөөнд өнөөдөр Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойд зориулсан “Манай ялалт” бүх оросын залуучуудын арга хэмжээ болж байна. Орос улс болон ТУХН-ийн орнууд болон Орос улсын янз бүрийн бүс нутгийн 65 мянга гаруй залуус энэ арга хэмжээнд оролцож байна. “Манай ялалт” арга хэмжээнд оролцогчид дайнаас амьд сэрүүн үлдсэн баатар бүрийн талаар кино зураг авахаар ахмад дайчидтай уулзаж байна. Орос улсад 2-р сарын 16-аас эхэлсэн “Манай ялалт” холбооны төслийн оргил хэсэг нь олон мянган хүнийг хамарсан эх оронч арга хэмжээ байна. Түүхийг гуйвуулахын эсрэг тэмцэж, ахмад дайчдын талаарх дурсгалыг хойч үед дамжуулах нь энэ арга хэмжээний зорилго билээ.