Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын /ЗСБНХОУ/ ардын депутатын анхны хурлын ажил эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан бямба гаригт Москва хотод эхэлсэн эрдэм шинжилгээ-практикийн бага хуралд оролцогчдод мэндчилгээ илгээжээ. “Орос улсад анх удаа болсон шууд сонгуулийн дүнд хурал бүрэлдэж, улмаар иргэний ухамсар өсөн нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж, телевизээр шууд дамжуулж байсан хурал нь хүмүүсийн дэвшилтэд үйл явцад оролцох эрмэлзлэлийн тусгал болсон юм” гэж төрийн тэргүүний мэндчилгээндээ дурджээ.