Москва хотын соёлын 150 орчим төв өнөөдөр шөнөжин үзэгчдэд нээлттэй байна. “Музейд шөнө” арга хэмжээ өнөөдөр нийслэлд дөрөв дэх удаа болж байна. Соёлын байгууллагууд бямба гаригт москвагийн цагаар 19:00 үзэгчдэд хаалгаа нээж, ням гаригийн шөнө 02:00 цагт үүдээ хаана. Ер бусын цагаар музей үзэхээр шийдсэн хотын оршин суугчдын ая тухыг харгалзан нийслэлд энэ арга хэмжээний үеэр автобус тусгай маршутаар үйлчилнэ. Энэ арга хэмжээнд оролцсоноор шилдэг бүтээлийг ер бусын цагт, ер бусын нөхцөлд үзэж сонирхоно. Үзэгчид хотын музейг энэ шөнө үнэ төлбөргүй үзэх боломжтой. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан шөнийн цагаар музей үзэх санааг 2001 оны 5-р сарын 18-нд Парис хотод анх хэрэгжүүлсний дараахан европын нийслэлд үүнийг нэвтрүүлжээ.