Москвагийн метро 75 жил болж байна. Москвагийн метро ачаалал, нэр хүндээрээ Токиогийн метроны дараа дэлхийд хоёрдугаар байрт ордог юм. 75 жилийн тэртээ москвагийн цагаар 7.00 цагт метроны 11,2 км урт эхний хэсгээр галт тэрэг тогтмол зорчиж эхэлжээ. Галт тэрэг 13 өртөөнд зорчигчдыг хүргэж байв. Метроны ойг тохиолдуулан шинэчилсэн тасалгаатай, ослын гарцтай, агааржуулагчийн системтэй, агаар цэвэршүүлэх нэмэлт үйлдэлтэй, тогтмол 24 хэм барьдаг шинэ загварын галт тэргийг танилцуулна. Хуучнаа эргэн дурсах хүсэлтэй хүмүүс ойн өдөр “А” төрлийн 1930-аад оны галт тэргийг дуурайлган хийсэн ретро галт тэргээр зорчих боломжтой. Метроны бүх касст нийслэлийн метроны амьдралын түүхэн гэрэл зурагтай ойн тасалбар худалдаж байна. Метроны зорчигчдод радиогоор дуу, шүлэг явуулж, баяр хүргэнэ.