Орос улс Киргизд бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн байна. Орос улсын ерөнхийлөгчийн Киргизийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Владимир Рушайло Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отумбаевтай яриа хэлэлцээ хийсний дараа баасан гаригт энэ тухай мэдэгдэв. “Киргизд бүх чиглэлээр тусламж үзүүлэх нь бидний зорилт” хэмээн тэр хэллээ. Киргиз-оросын хамтын ажиллагаа өндөр түвшинд байна гэж Отумбаева юуны түрүүнд тэмдэглэв. Улс орны өмнөд хэсгийн гурван мужийн нөхцөл байдлыг түр засгийн газар хяналтандаа авсан тухай албан ёсны мэдээ байна. Сүүлийн үеийн мэдээгээр мөргөлдөөнд нэг хүн үрэгдэж, 63 хүн гэмтэж бэртжээ. Тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт өнгөрсөн пүрэв гаригт эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Курманбек Бакиевын талынхан мужийн захиргааны байрыг эзэлж, хуучин ерөнхийлөгчийг албан тушаалд нь буцаахыг шаардаж, шинэ үндсэн хуулийн төслийг эсэргүүцсэн байна. Курманбек Бакиевийн омгийнхон эмх замбараагүй байдлыг дэгдээж, үүнийг санхүүжүүлсэн гэж шинэ засаг захиргаа мэдэгдэв.