Кемеров мужийн тэргүүн Аман Тулеев бүх санал зөрөлдөөнөө тайван замаар шийдэхийг Междуреченск хотын оршин суугчдад хандан уриаллаа. Өчигдөр хотын төвд хэдэн зуун хүн зөвшөөрөлгүй цуглаан хийж, уурхайчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэхийг шаардсан байна. “Распадская” уурхайд 5-р сарын 9-ий шөнө дэлбэрэлт болох үеэр шархадаж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний өмнө бүс нутгийн засаг захиргаа хүлээсэн бүх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж байгаа гэж Аман Тулеев орон нутгийн телевизээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. “Распадская” уурхайн бүх ажилтнууд уурхайг сэргээх хүртлэх хугацаанд сарын дундаж цалин авна гэж мужийн дарга тэмдэглэв. “Распадская” уурхайд болсон дэлбэрэлтийн мөрдөн шалгалтыг дуустал нь явуулна Аман Тулеев амлав. “Ийм үйл явдал давтагдахаас сэргийлэхийн тулд бид шалтгааныг нь мэдэх хэрэгтэй” гэж тэрээр тэмдэглэллээ. Междуреченск хотын цагдаагийнхан 5-р сарын 15-ны шөнө төмөр зам хаахыг оролдсон уурхайчидтай мөргөлдөх үеэр 20 орчим хүнийг баривчилжээ.