0Орос улсад зээл олгох зах зээл сэргэж байна. Дотоодын банкуудын жижиглэн болон корпорацид олгосон зээлийн хэмжээ дөрөвдүгээр сард 1 гаруй хувиар өссөн муугүй үзүүлэт байна гэж Төв банкны нэгдүгээр орлогч дарга Геннадий Меликьян мэдэгдэв. Энэ тоо гуравдугаар сард нэлээд тааруухан байсан юм. Дан ганц тоглогчийн үйл ажиллагаа идэвхжсэнээс бус харин нийт зах зээл бүхэлдээ сэргэснээс энэ үзүүлэлт ийнхүү өсчээ. Оны дундуур нааштай хандлага нэмэгдэнэ гэж Меликьян амлав. Төв банк сүүлийн үед арилжааны банкуудад олгох зээлийн хүүг нэг бус удаа бууруулсан тул зээлийн хүүгийн хувь хэмжээ багассан юм.