Алс Дорнодын сурвалжлагч Наталья Васильевын бэлтгэсэн “Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлэг дамжуулж байна.
Өнөөдөр хөтөлбөрт:
-Бүс нутгийн мэдээ
-“ Япон улс бэрхшээлийг үл харгалзан Алс Дорнодыг улам их сонирхож байна” Хабаровскоос бэлтгэсэн сурвалжлага,
-“Хямарлын нөхцөлд өөрийн бодлого”. Хабаровскийн хязгаарын дарга Вячеслав Шпорттой хийсэн ярилцлага,
-Хөгжмийн хуудас зэргийг хүргэнэ.
Нэвтрүүлгээ бүс нутгийн мэдээгээр эхэлье.
Хабаровск хотод гадаад эдийн засгийн үйл ажиллагааны талаарх зохицуулах зөвлөлийн хурал боллоо. Хуралд оролцогчид оросын Алс Дорнод болон Өвөр байгалийн нутаг дэвсгэрт харилцан ашигтай хамтран ажиллах ирээдүйг хэлэлцлээ. Гадаад эдийн засгийн үйл ажиллагааны асуудал эрхэлсэн зөвлөлийн хурал Хабаровск хотод 33 дахь удаа болж байна. Ямагт дорвитой учир шалтгаанаар энэ хурлыг зохион явуулдаг. Хурлын гол сэдэв Орос улсын Алс Дорнодын бүс нутгийн хөгжил юм. Алс Дорнод болон хөрш зэргэлдээ орнууд уламжлалт бат бэх харилцаатай. Санхүүгийн хямарлын үед хамтран ажилласаар байна. Дотоодын үйлдвэрлэлийг амжилттай өсгөхөд гадаадын капиталыг татах шаардлагатай. Хамтарсан төслөөр энэ асуудлыг шийдэнэ. Гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэд хэдэн хөтөлбөр баталсан. Хятадын зүүн хойд нутгийн мужуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Ой мод боловсруулах, барилга, мөн байгаль орчныг хамтран хамгаалах шинэ чиглэл байна. Өнөөгийн байдлаар Сахалин, Хабаровск, Еврейн автономит нутагт гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотой төсөл хэрэгжиж байна. Тусгай Зөвлөл Алс Дорнод болон Өвөр байгалийн нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохицуулна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч энэ зөвлөлийг байгуулахаар шийдсэн юм.
Бүгд найрмдах Буриад улсын Сампиловын нэрэмжит уран сайхны музейд “Аялал жуулчлал болон 2010 онд Буриадад амрах” тус бүгд найрамдах улсын аялал жуулчлалын 7-р үзэсгэлэн амжилттай болж өнгөрлөө. Үзэсгэлэнд аялал жуулчлалын компани, зочид буудал, Буриадын орон нутгийн дүүргүүд, аялал жуулчлалаар төрөлжсөн хэвлэл, их дээд сургууль, үндэсний гар урлалын компани зэрэг Буриад, Эрхүү муж, Монгол улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 61 байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Монголын “Изнис Эйрвейз” нисэх компани үзэсгэлэнд анх удаа оролцлоо. Тус компани энэ оны зургаадугаар сард Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд нислэг үйлдэнэ. Үзэсгэлэн хоёр өдөр ажиллахад 2500 хүн үзэж сонирхожээ. Үзэсгэлэнд оролцсон бүх байгууллага, төлөөлөгчдөд диплом гардуулсан байна. “Баунтовын дүүрэг” Гран-при шагнал хүртжээ.
2009-2010 оны ангийн улиралд Чукотын анчид 315 чоно авлажээ. Анчид 2008-2009 онд 267 араатныг хороосон байна. Өнгөрсөн ангийн улиралд анчдыг авласан чонын тоогоор урамшуулсан нь хороосон чонын тоо ийнхүү нэмэгджээ. Авласан чоно бүрт хойд нутгийн зэрлэг буга агнах нэмэлт таван зөвшөөрөл олгосон байна. Төр засгийн холбогдох байгууллагууд өнгөрсөн ангийн улиралд чоно авлагчдыг урамшуулж, авласан 89 толгой бүрт буга агнах 441 зөвшөөрөл өгчээ. Жил бүр чукотын олон цаа буга чонын хоол болж, малчид их хохирч байсан тул чонын авыг ийнхүү урамшуулсан байна. Чукотын Автономит тойргийн ан амьтан хамгаалж, ашиглах асуудал эрхэлсэн Удирдах газрын мэдээгээр тус бүс нутагт 2,1 мянган толгой чоно байна. Зөвлөлтийн үед чоныг байнга авладаг байжээ. Гичий чонын арьс тутамд 100 рубль, эр чонын нэг арьс 50 рубль, бэлтрэгийн арьсыг 25 рублээр урамшуулдаг байжээ. Мөн араатныг нисэх онгоцноос бууддаг байжээ. Нисэх онгоцны түлш өндөр өртөгтэй тул үүнийг зогсоосон байна. 
Бүс нутгийн сонин хүргэлээ.
Алс Дорнод дахь Японы бизнест ногоон гэрэл аслаа. Тус бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдүүлж, гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд захиргааны саад тотгорыг арилгана гэж Алс Дорнодын холбооны тойрог дахь Орос улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев саяхан Токио хотноо Японы ерөнхий сайд Хатояма Юкиотой уулзахдаа баталсан юм.  Ойн салбар нь орос-японы хамтын ажиллагааны салбарын нэг билээ. Хабаровскт болсон семинарын үеэр “Дальэкспортлес” холбоо, Японы ой импортлогчдын холбооны гишүүд хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм. Наталья Васильева сэдвийг үргэлжлүүлнэ. Оросын ой модны экспортлогч, импортлогчдын зөвлөлгөөнийг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Зөвлөлгөөнөөр хамтын ажиллагааны үйл явцад урган гарсан нэн ээдрээтэй асуудлыг нээллтэй хэлэлцэх боломжийг сонирхогч талуудад бүрдүүлдэг. “Орос улсын ой модны хууль” 2009 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болжээ. Ой модны асуудлыг удирдах эрхийг холбооны түвшнээс шууд бүс нутагт шилжүүлсэн байна. Үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан авагчийн энэ мэт уулзалт Орос, Япон улс харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бүрдүүлж байна. Ой модны салбарт ажиллаж байгаа оросын ихэнх бизнес эрхлэгч японы талыг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглах, үйлдвэрлэл болон ой мод боловсруулах тоног төхөөрөмж, зам-барилгын техник нийлүүлэх асуудалд бүс нутгийн ойн аж ахуйн салбарын чухал хөрөнгө оруулагч гэж үзэж байгааг В.Панков тэмдэглэв.
Японы тал ямар байр суурьтай байна?
Японы ой мод импортлогчдын холбооны дарга Тамба Тосихико ийнхүү ярьж байна.
Бид жил тутам уулздаг. Бид гэдэг нь Японы ой мод импортлогчдын холбоо, “Дальэскпортлес” холбооныхон юм. Ой модны материалын зах зээлийн байдал, Оросоос Японд энэ бүтээгдэхүүнийг экспортолж, импортлох үйл явцыг хэлэлцэх, мөн тайлант хугацаанд ямар нэг тодорхой алхам боловсруулахын тулд бид уулздаг. Харамсалтай нь Япон улсын Оросын Алс дорнодоос авдаг импортын хэмжээ сүүлийн 3 жилд нэлээд буурсан. Үүнээс гадна оросын засгийн газар хоёр жилийн өмнө гууалангийн ой модны экспортын татварын хэмжээг 80 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь оросоос Япон улсад нийлүүлэх модны хэмжээнд гарцаагүй нөлөөлсөн. Тиймээс Японы зүсмэл материал үйлдвэрлэгч ихэнх компани дэлхийн бусад орноос нийлүүлж буй модыг ашиглаж байна. Оросын засгийн газар өдгөө олон улсын зах зээлд модоо түүхий эдээр бус гүнзгий боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьж байгааг ойлгож байна. Бид энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Одоо японы ой мод үйлдвэрлэгчид энэ бүх үйл явцад ямар хэлбэрээр оролцох, үүний зэрэгцээ оросын төдийгүй японы ашиг сонирхолд нийцэх тэр арга замыг бид эрэлхийлж байна. Мод боловсруулах чанарын тухайд бид нэлээд өөр арга барилтай. Гэхдээ өнөөгийн байдлаар орост үйлдвэрлэсэн олон зүсмэл материал Японд хүлээн зөвшөөрсөн тэр стандартад нийцэж байна. Японы ой модны бүтээгдэхүүний зах зээлд нэлээд хүнд байдалтай байгааг тэрээр тэмдэглэв. Энэ салбарт ажилладаг бизнес эрхлэгчид энэ амаргүй нөхцөлд эсэн мэнд үлдэх арга зам хайж байна. Мэдээж хэрэг бүгд цаашдаа оросын түншүүдтэй хамтын ажиллагаагаа тогтоохыг хүсч байна. Энэ хөрөнгө оруулах, технологийн тусламж хэлбэрээр хэрэгжиж болох юм. Орос улсад дээд түвшинд асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэснээр хоёр талын нягт хамтын ажиллагааг зохицуулахад түлхэц болно. Бид өөрсдийн зүгээс манай холбоо Японы засгийн газарт хандаж, шаардлагатай алхам хийхийг хүсч байна.
Японы ой мод импортлогчдын холбооны дарга Тамба Тосихико байлаа.
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгээ Хабаровскийн хязгаарын дарга Вячеслав Шпорттой хийсэн ярилцлагаар үргэлжлүүлье.  Вячеслав Шпорт Хабаровскийн хязгаарын даргын тангараг өргөснөөс хойш 5-р сарын эхэээр нэг жил болно. Вячеслав Шпорт Хабаровскийн хязгаарын даргын албан тушаалыг хүлээж авахдаа хамгийн бага хохирлоор хямарлыг даван туулах гол зорилт дэвшүүлжээ. Төлөвлөснөө биелүүлж чадсан уу? Алс Дорнодын сурвалжлагч Вячеслав Шпортоос энэ тухай сонирхосон Хязгаарын даргын үүрэг, хариуцлага нэмэгдсэн гэж Вячеслав Шпорт хүлээн зөвшөөрч байна. Өглөө газар дээр, оройдоо Москватай утсаар холбогдож асуудлыг шийдэж байна. Эхний үр дүн гарч байгаа. Тухайлбал хязгаарын цалингийн өр 7 дахин багасч, ажилгүйдэл буурч, нутаг дэвсгэрийн нийгмийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн. 2010 онд төр засаг Хабаровск, Амурын хөлөг онгоц угсрах үйлдвэрийн улсын батлан хамгаалах захиалгыг 2,5 дахин нэмжээ. Хабаровск хотод цэргийн хөлөг онгоц, Комсомольск-на Амурт иргэний хөлөг онгоцыг угсарна. Вячеслав Шпорт тайлбарлаж байна.  Тэд цэргийн хөлөг онгоцны толгой хийхийг захиалсан. Урьд манай үйлвэрт ашиглаж байгаагүй цоо шинэ материал, шинэ технологиор хамгийн сүүлийн үеийн цэргийн хөлөг онгоцыг бүтээнэ. Орчин үеийн цэргийн 10 хөлөг онгоц, десантын хэд хэдэн хөлөг онгоц, мөн “Газпром”, “Совкомфлот”, “Оросын загас агнуур” компанид хөлөг онгоц бүтээхээр төлөвлөж байна. Хуучин тоног төхөөрөмж, технологийн хуучин арга барилаар улсын захиалгыг гүйцэтгэх аргагүй тул үйлдвэрүүдийн техникийг шинэчлэх шаардлагатай. Үйлдвэрийг шинэчилж байна гэж Вячеслав Шпорт хэллээ.
Комсомольск-на-Амурын нисэх онгоцны үйлдвэрийн нэгдлийн дамжлагаас энэ жил “Сухой Супержет-100” цуврал 3 нисэх онгоц гарах ёстой юм. Энэ хязгаарын төсөвт нэмэлт орлого болно.  Комсомольск-на Амур нисэх онгоцны үйлдвэрлэлийн нэгдэл Япон улстай хамтран ажиллаж байна. “Мицубиши” компани “Боинг” компанитай хамтран бүс нутгийн шинэ нисэх онгоц үйлдвэрлэж байна. Харин Комсомольск-на Амур нисэх онгоцны үйлдвэрлэлийн нэгдэл энэ нисэх онгоцны эд ангийг үйлдвэрлэж байна. 
Нэвтрүүлгээ хөгжмийн хуудсаар өндөрлөе. “Алс Дорнодын газар нутагт болсон Москвагийн улаан өндөгний 9 дэх наадмын” тухай сурвалжлагыг та бүхний анхааралд хүргэе. Якутын Улсын концертын найрал хөгжмийн хамтлаг Александр Цыганковын “Хөдөөгийн баяр” бүтээлийг тоглоно. Дмитрий Швецов балалайк хөгжмөөр гоцлон хөгжимдөнө.  Орос улсад 4-р сарын 4-өөс 5-р сарын 9 хүртэл Москвагийн улаан өндөгний 9 дэх наадам болов. Наадмын хүрээнд улсын 34 хотод болсон 100 гаруй концертод дэлхийн 12 орны мянга гаруй уран бүтээлч оролцжээ. Наадмын бүс нутгийн хөтөлбөрийн Орос улсын Алс Дорнодын хотуудад болсон концертод Лариса Гергиевын удирдлаганд Мариинскийн театрын залуу дуучдын академийн гоцлол дуучид, Наталья Базалевын удирдлаганд Якутын Улсын концертын найрал хөгжмийн хамтлаг оролцжээ. Нерюнгри, Якут, Мирном, Благовещенск, Биробижан, Хабаровск, Өмнөд Сахалинд концерт амжилттай болов. Сахагийн бүгд найрамдах улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Наталья Базалева ийнхүү ярилаа. Якутын Улсын концертын найрал хөгжмийн хамтлаг Москвагийн улаан өндөгний наадамд 3 дахь удаа оролцож байна. Мариинскийн театрын найрал хөгжмийн хамтлагийн ерөнхий удирдаач, наадмын уран сайхны удирдагч Валерий Гергиевтэй 2007 онд уулзаснаас хойш энэ наадамд оролцож байна гэж Наталья Базалева ярилаа. Якут Орос улсын бүрэлдэхүүнд орсны 375 жилийн ойг тохиолдуулан бид “Олонхо нутгийн алтан дуу авиа” хамтарсан төслийг хэрэгжүүлсэн. Найрал хөгжмийн хамтлаг нийт Орос орон даяр хот, тосгонд концерт тогложээ. Мэдээж хэрэг манай Бүгд найрамдах Сахагийн улсын хотуудад концерт болсон. Оросын Алс Дорнодын олон хот өнгөрсөн жилээс Москвагийн улаан өндөгний наадамд оролцож байна. Хабаровскийн хөгжмийн театр, Новосибирскийн “Сибирийн хос баян хөгжимчин” энэ жил манай хөгжмийн хамтлагтай хамтран тоглосон юм. “Оросын болон гадаадын хөгжмийн зохиолчдын дуурийн шилдэг дуунууд” хөтөлбөрт Лариса Гергиевын удирдлаганд Мариинскийн театрын залуу дуучдын Академийн гоцлол дуучид багтжээ. Мариинскийн театрын залуу дуучдын Академийн гоцлол дуучин Елизавета Захарова Жорж Бизегийн “Кармен” дуурийн хабанераг дуулна. Якутын Улсын концертын найрал хөгжмийн хамтлаг хөмжимдөнө. 
Мариинскийн театрын залуу дуучдын Академийн бас нэг гоцлол дуучин улаан өндөгний наадамд оролцжээ. Тэрээр Петр Чайковскийн Дон Жуаны серенадаг дуулна. Манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Эрхэм радио сонсогчид оо, бид та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Оросын дуу хоолой” радиогийн Алс Дорнодын сурвалжлагч Наталья Васильвева та бүхэнтэй хамт байлаа. Та бүхэн “Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлэг сонслоо.
<cонсох>
Орчуулсан Г.Нарангарав