Сибирийн Эрхүү хотын эмч нар өчигдөр саа өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн хотын хүүхдүүдийг нэмж дархалаажуулав. Өнөөгийн байдлаар Орос улсад хүүхдийн халдварт саа өвчний хоёр тохиолдол бүртгэгджээ. Эхний тохиолдол Эрхүү мужид, хоёр дахь нь Москвад юм. Тажикистанаас эцэг эхийн хамт Орос улсад ирсэн 9 сартай хоёр охинд энэ өвчин илэрчээ. Тажикистанд дөрөвдүгээр сард саа өвчин дэгдсэн юм. Тус бүгд найрамдах улсад 240 орчим хүүхдийг эмнэлэгт хэвтүүлснээс 13 нь нас барсан байна. Орос улсад хагас зуун жилд анх удаа саа өвчин илэрлээ. Энэ өвчний эсрэг вакцины технологийг дэлхийд анх удаа 1959 онд ЗХУ-д бүтээсэн юм.