Дэлхийн эдийн засгийн хямарал бүрэн эцэс болсон тухай ярихад эртэдэнэ гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Европын бүс одооноос санхүүгийн системээ тогтворжуулах арга хэмжээг авч, макро эдийн засгийн өмнөх алдагдлыг иргэддээ төлөх хэрэгтэй гэж тэрээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны ажил нэгт нөхөдтэй хамтарсан хуралдааны үеэр ийнхүү мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Орос улсын зардал нэмэгдүүлэх боломж хязгаарлагдана. Хүлээсэн үүргээ бүхэлд нь шалгаж, дараагийн 5 жилд төсвийн алдагдлыг арилгах хэрэгтэй. Орос улсад 2010 оны 1-4-р сард инфляцийн түвшин 1991 оноос хойш хамгийн бага буюу 3,5 хувьтай байна. Гэхдээ зөвхөн эрэлтийг бууруулах бус юуны түрүүнд санхүүгийн хариуцлагатай бодлого, монополийн эсрэг үр нөлөөтэй зохицуулалт хийх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зэрэг засгийн газрын арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд цаашид энэ үзүүлэлтийг бууруулах хэтийн төлөвлөгөө Орос улсад хэрэгтэй байна.