0“Атлантис” сансрын хөлөг Канавералын хошуунаас өнөөдөр хөөрч байна. Хөлөг энэ удаа оросын “Рассвет” модулийг дэлхий орчмын тойрог замд хүргэх юм. Олон улсын сансрын станцын оросын хэсгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрөөр энэ модульд хэд хэдэн туршилт хийнэ. Шаттл хөлгийн аялал 12 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд сансрын нисэгчид гурван удаа задгай сансарт гарна. Атлантис хөлөг 5-р сарын 26-нд дэлхийд буух юм. Хөлгийг ашиглалтаас гаргахын өмнө энэ жил 3 нислэг үйлдэнэ. Америкийн сансрын нисэгчид оросын жолоодлогот “Союз” хөлгөөр олон улсын сансрын станцад очиж, буцана.