Засгийн эрхээс зайлуулсан ерөнхийлөгч асан Бакиев болон түр засгийн газрыг дэмжигчдийн хооронд байдал дахин хурцадлаа. Киргизийн өмнөд хэсэгт гарсан мөргөлдөөний уршгаар 3 хүн үрэгдэж, 30 орчим хүн гэмтэж бэртсэн урьдчилсан мэдээ байна. Төв талбайд хэдэн мангяна хүн цугласан Жалал-Абад мужид байдал нэлээд хурцадмал байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар буун дуу дуулджээ. Гэрчүүдийн ярьснаар өмнөх засгийг дэмжигчид гранатомёт зэрэг галт зэвсэгтэй байна. Ош хотод шинэ засгийн дэмжигчид өчигдөр бакиевын талынхны булаан эзэлсэн мужийн засаг захиргааны барилгыг эргээд хяналтандаа авчээ. Киргизийн түр засгийн газар улс орны байдлын асуудлаар онц хуралдаан хийх бодолтой байна.