Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн шинэ хэлэлцээрийг АНУ-ын Конгресст батлуулахаар өргөн барилаа. Сенатчдын гурваны хоёрын саналаар асуудлыг нааштай шийдэнэ. АНУ-тай нэгэн зэрэг Орос улс хэлэлцээрийг батлахад бэлэн тухай Кремль хэдийн баталсан. Үүнийг ойрын өдрүүдэд Улсын Думд өргөн барина гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. Хэлэлцээрийн дагуу талууд 7 жилд байлдааны цэнэгт хошууны тоог гуравны нэгээр хорогдуулж, стратегийн тээгчийн дээд хязгаарыг хоёр гаруй дахин бууруулах юм.