1934 онд Москвагийн метронд зорчигч тээвэрлэж байсан анхны хөдлөх бүрэлдэхүүнтэй яг ижилхэн ретро-галт тэрэг метро байгуулагдсаны 75 жилийн ойгоор 5-р сарын 15-нд Сокольнический шугамаар зорчино. Галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн дээд хэсгээрээ элс шиг, доод хэсгээрээ хүрэн өнгөтэй байна. Москвагийн метронд 40 жилийн тэртээ ийм галт тэрэг зорчиж байсныг 1975 онд ашиглалтаас гаргасан гэж Интерфакс агентлаг уламжлав. Өнөөгийн байдлаар Москвагийн метронд тодорхой сэдвээр чимэглэсэн хэд хэдэн галт тэрэг зорчиж байна. Тухайлбал нэрд гарсан уран зураг өлгөсөн “Акварель”, мөн “Москва-Санкт-Петербург” чиглэлийн хурдны галт тэргийн адил чимэглэсэн “Улаан сум” галт тэрэг, мөн галт тэрэгний хана нь дээр уран зохиолын баатар, дэлхийн уран зохиолын бүтээлийн мөрүүдийг бичсэн “Уншигч Москва” галт тэрэг зорчиж байна.