Улсын Думын депутатын өнгөрсөн жилийн орлогын талаарх мэдээллийг доод танхимын duma.gov.ru албан ёсны вэб хуудаст өнөөдөр нийтэлнэ. Думын аппарат ийнхүү уламжилсныг ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Орос улсын ерөнхийлөгчийн зарлиг, төрийн албан хаагчийн тухай хуулийн дагуу ард түмний саналаар сонгогдсон хүмүүс, тэдний ар гэрийнхэн, мөн Улсын Думын аппаратын ажилтнуудын орлогоо албан ёсоор мэдээлэх ёстой юм. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, холбооны дээгүүр албан тушаалтнууд 4-р сарын дундуур, харин нэг хоногийн өмнө оросын сенатчид орлогын мэдүүлгээ нийтэлжээ.