Кемеров мужийн “Распадская” уурхайд долоо хоногийн дараа эрэл хайгуулын ажиллагааг сэргээнэ. Орос улсын Онц байдлын яамны цэргийн ерөнхий шинжээч Павел Плат энэ тухай мэдэгдэв. Ослын газар метаны концентрац байж болох бүх хэм хэмжээнээс давж, дахин дэлбэрэлт болох аюул нүүрлэж байна. Уурхайд түймэр унтараахад оролцсон бүх аврагчийг одоогоор тэндээс гаргаад байна. Түймрийг бүрмөсөн унтарааж чадаагүй тухай Плат тайлбарлав. Метаны концентрац их, түймэр дүрэлзэж байгаа тусдаа уурхайг усаар дүүргэнэ. Маргааш өглөө уурхайг усаар дүүргэнэ. Тавдугаар сарын 9-ий шөнө уурхайд хоёр дэлбэрэлт болж, анх осол гарахад доош буусан аврагч, тэнд байсан уурхайчин нийт 66 хүн үрэгджээ. Одоогоор 24 хүний хувь заяа хэрхэсэн нь тодорхойгүй байна.