Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар хоёр талын харилцаа боон олон улсын бодлогын чухал асуудлыг утсаар хэлэлцлээ. Хоёр орны удирдаг утсаар бараг цаг 30 минут ярьсан тухайд Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. АНУ-ын ерөнхийлөгч Орос улсын Кемеров мужийн "Распадская" уурхайд гарсан эмгэнэлтэй холбогдуулан оросын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэж байгаагаа илэрхийлэв. Тэнд газар дор хоёр удаа дэлбэрэлт болсны уршгаар 66 уурхайчин үрэгдсэнээс олонх нь шархаджээ. 24 хүнийг эрэн сурвалжилсаар байна.