АНУ нэг талын шийдвэрээр Ираны эсрэг хориг арга хэмжээ авч болохгүй гэж Москва үзэж байгаа тухай Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд хамтарсан шийдвэр гаргасан улс орнууд дангаараа хориг арга хэмжээ авах ёсгүй гэж Орос улс үзэж байгаа тухай тэрээр Холбооны Зөвлөлд оросын гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилтын талаар илтгэл тавихдаа хэллээ. Орос, АНУ-ын харилцаа эрүүлжих шинж тэмдэг байгааг тэрээр тэмдэглэллээ. Тухайлбал стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрснийг иш татав.