Сибирийн Кемеров мужийн “Распадская” уурхайд дэлбэрэлт болсны уршгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 66 боллоо. Ослын уршгийг арилгах штабаас өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Уурхайн хамгийн алс хэсгээс 6 уурхайчны цогцсыг илрүүлжээ. Хувь заяа нь тодорхойгүй 24 уурхайчныг хайж байна. Овоолго ихтэй хагас километрийн гүнд орших амсаргүй уурхайд их хэмжээний хий цацагдсанаас гал гарч, ажилд саад болж байна. Орос улсад томоохонд ордог “Распадская” уурхайд 5-р сарын 9-ий шөнө хоёр дэлбэрэлт болжээ.