Орос улсын Хар далайн флот өнөөдөр байгуулагдсаны 227 жилийн ойгоо тэмдэглэж байна. Адмирал Федот Клочевын командалсан хөлөг онгоц 1783 оны 24-нд Ахтиарын тохойд орсон юм. Үүнээс хойш сарын дараа Севастополь хот байгуулагдаж, Хар далайн флотын гол бааз болжээ. ЗХУ задарсны дараа флотын хөлөг онгоц, эргийн дэд бүтцийг Орос, Украин улс хуваасан байна. Тэгсэн ч Севастополь Хар далайн флотын оросын далайчдын гол бааз хэвээр үлджээ. Түрээсийн хугацааг дөрөвдүгээр сард 2042 он хүртэл сунгажээ. Одоо Хар далайн тэнгисийн 50 орчим хөлөг онгоц байлдааны бэлэн байдалд байна.