Орос улсад “цэг рф” кирилл домен ажиллаж эхэллээ. Үүнд президент.рф болон правительство.рф эхний хоёр сайт бий боллоо. Москва хотноо интернетийг удирдах оросын анхны чуулга уулзалтын нээлтэнд дэлхийн суүлжээний үндэсний домений Зохицуулах төвийн захирал Андрей Колесников өнөөдөр энэ тухай мэдэгдэв. ICANN /тодорхойлсон нэр, дугаарын интернет корпораци/-ийн тэргүүн Род Бекстр зохицуулах төвд “цэг рф” доменийг удирдах эрхийг олгосон гэрчилгээг түүнд гардуулжээ.