НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх тухай шийдвэр байгууллага хэвийн ажиллахад нөлөөлөх ёсгүй гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэллээ. Аюулгүйн Зөвлөлд хөгжиж байгаа орны төлөөлөл хангалтгүй ч, гишүүдийн тоог нэмснээр хэвийн ажиллахад сөргөөр нөлөөлнө гэж тэрээр нэмж хэлэв. “Тус байгууллага шуурхай, үр нөлөөтэй ажиллахад гишүүдийн тоо хориос бага зэрэг илүү байхад хангалттай” гэж сайд Холбооны Зөвлөлийн пүрэв гаригийн хуралдаанд хэлэв. Үүнээс гадна тэрээр энэ асуудлаар нийтээр тохиролцох байр суурьтай ч, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх асуудлаар санал хураахыг хүсэхгүй байна.