Москва Бээжин, далай ламын харилцааг хэвийн болгохын төлөө байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэв. Хятадын удирдлага, далай ламын харилцаанд болж байгаа бүхнийг Орос улс анхааралтай ажиглаж байна гэж тэрээр тэмдэглэв. Шашинд үл хамаарах зорилгод далай ламын шашны үйл хэргийг ашиглах” оролдлого ажиглагдаж байна гэж тэрээр нэмж хэлэв. Далай лам хэтдээ Орос улсад айлчлах тухайд Сергей Лавров хэлэхдээ: “Бүх тал шашны болон улс төрийн үйл хэргийг ялгаж салгахад хүчин чармайлт тавибал асуудлыг шийдэх бөгөөд бид энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн” гэж тэрээр хэллээ. Оросын тал Далай ламд тус улсад зорчих виз олгохоос татгалзсан тухай Халимагийн буддын шашны төлөөлөгчид урьд мэдэгдсэн юм.