Орос улсад саа өвчний хоёр дахь тохиолдол батлагдаж магадгүй байна. Москва хотын нярайд ийм өвчин илэрчээ. Орос улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай уламжлав. Орос улсад хагас зуун жилд анх удаа саа өвчин Эрхүү мужид илэрчээ. Өвчний хоёр тохиолдол Тажикистанаас эцэг эхийн хамт Орос улсад ирсэн 9 сартай хоёр нярайд илэрсэн байна. Тус бүгд найрамдах улсад хүүхдийн нугасны халдварт саа өвчин 4-р сард дэгдсэн юм. Үүний дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага төв Азийн тус бүгд найрамдах улсад ариун цэврийн хяналт шалгалтыг нэмэгдүүлж, дархалаажуулах шаардлагатай болохыг анхааруулжээ. Тажикистанд ийм өвчтэй байж болзошгүй 240 орчим хүүхдийг эмнэлэгт хэвтүүлснээс 13 нь нас баржээ.