Орос улсад инновацийн технологийн эрэлт байхгүй байгаа нь тус улсын эдийн засгийн хөгжлийн гол бэрхшээлтэй асуудал юм гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн захиргааны нэгдүгээр орлогч дарга Владислав Сурков мэдэгдэв. Бизнесээс ийм эрэлт үүсч, харин төр засаг энэ үйл явцад оролцох боломжтой гэж тэрээр лхагва гаригт Оросын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны хуралдааны үеэр ийнхүү мэдэгдэв. Оросын бизнес зах зээлд нэвтэрч чадахгүй байна гэх хуралд оролцож байгаа зарим хүний ярьсныг Владислав Сурков тайлбарлав. Хэрэв манай бизнес эрхлэгчид “ер бусын, хэнд ч байхгүй зүйлийг бүтээвэл” энэ гарцаагүй дэлхийн зах зээлд нэвтэрнэ гэж тэр хэллээ.