Орос улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцээр, мөн үүний хугацаагүй шинж чанарыг эргэж харах оролдлого байж таарахгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гаригт Нью-Йорк дахь НҮБ-ын байранд холбогдох сэдвээр илтгэл тавихын өмнө ийнхүү мэдэгдэв. ОХУ-аас НҮБ-д суугаа  байнгын төлөөлөгчийн оролцоотой арга хэмжээ Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцээрийг биелүүлэх тоймын талаарх Нью-Йоркт болж байгаа бага хурлын хүрээнд болсон юм. Орос улс хэлэлцээрийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсэг хураах, атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хэлэлцээрийн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт тэнцвэртэй хандах сонирхолтой байна.