Украины Прокурорын ерөнхий газар лхагва гаригт Юлия Тимошенкод эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гардууллаа. Ерөнхий сайд асан мөрдөн шалгах хорооны байрнаас гарахдаа сэтгүүлчдэд энэ тухай өөрөө мэдэгджээ. Прокурорын газар 5-р сарын 17-нд Тимошенкод тогтоол гардуулсан юм. Түүнийг сэжигтнээр байцааж, шийтгэх арга хэмжээ авахаар тогтоолд дурджээ.