Адены тохойд байгаа Сомалийн дээрэмчид Грекийн хөлгийг булаан эзэлжээ. Хөлөг онгоцонд филиппин үндэстэн голдуу багийн 23 гишүүн байгаа. Дээрэмчид мөн хэсэгт болгарын химийн бодис тээвэрлэгч хөлөг онгоцыг булаан эзэлсэн юм. Далайн дээрэмчид өнгөрсөн жил хөлөг онгоцонд 200 гаруй удаа халдсан байна. Сомали 1991 оноос нэгдсэн улс байхаа бараг больсон тул дээрмийг дангаараа зогсоож чадахгүй байна.