Москвагийн Кремльд үнэт олдвор олдлоо. Спасск болон Николийн цамхагт эртний бурханы хөрөг илрүүлжээ. Эдгээрийг яг 90 жилийн тэртээ алдагдсан гэж үзэж байсан юм. Ялалтын ой болоогүй бол хэдэн жил ч ингэж бодсоор явах байсныг бүү мэд. Баярын өмнө Кремлийг шалгахаар шийджээ. Мэргэжилтнүүд 4-р сарын 27-нд Спасскийн цамхагийн хаалганы дээр хоёр нүх гаргахад цаана нь цагаан зос харагдсан байна. Тэд угсрах торны цаанаас бурханы хөрөг олжээ. Бурханы хөргийг агаар оруулахаар шавсан байна. Хэн нэг нь зөвлөлтийн шинэ удирдлагын тушаалыг биелүүлэхдээ ийм байдлаар бурханы хөрөгийг аварчээ. Зөвлөлт засгийн 20 жилийн ойн баяраар 1937 онд бурханы хөргийг шавсан гэж урлаг судлаачид үзэж байна. Түүхчид бурханы хөргийг хэдийд бүтээснийг нарийн хэлж мэдэхгүй байна. 1521 онд хаан Махмет Гирийн халдлагаас Москваг ангижируулахын тулд нэг шүтээнийг бүтээсэн нь тодорхой байна. Николийн цамхаг дээрх бурханы нөгөө хөрөг Николай Чудотворцын бурханы хөрөг юм. Түүний төрсөн он сар тодорхойгүй юм. 15-р зууны эхэн үед хамаарах болов уу. Францчууд, мөн большевикууд 1917 онд цамхагийг нураахад бурханы хөрөг гэмтээгүй, тэрчигтээ үлджээ. 1918 оны улаан өндөгний баяраар Никола ямаршуу харагдаж байсан гэрэл зургийг хадгалсан байдаг. Хувьсгалаас өмнө Спасск болон Николийн цамхаг дээрх шүтээнийг ардууд онц хүндэтгэдэг байжээ. Хаалгаар мориноос буулгүй гарахыг цээрлэж, гарсан хойноо малгайгаа авдаг заншилтай байв. Шүтээнийг сэргээх ажил эрхэлж байгаа Андрей Первозванныйн сан Кремлийн түүхэн төрхийг сэргээж, 8-р сарын эцэст шүтээнийг цэвэрлэж дуусахаар төлөвлөж байна. (video)