Мексикийн тохойд нефтийн цооногийг хамгаалах бүрхүүлийг ослын газар аваачжээ. “Бритиш петролиум” компани нефтийн цогцолборт гарсан ослын дараа тэнд хоёр дахь бүрхүүл аваачлаа. Өнгөрөгч бямба гаригт далайн ёроолд тавих гээд чадаагүй өмнөх бүрхүүлийг бодвол энэ удаагийнх хэмжээгээр арай бага юм. Осол 4-р сарын 20-нд АНУ-ын Луизана муж улсын эргээс 200 км зайд гарсан юм. Энэ үеэр 11 хүн амь насаа алджээ. Мексикийн тохойн усанд 11 сая гаруй литр нефть асагарсан тул тус бүс нутагт экологийн гамшиг нүүрлэж байна.