Орос улсад дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд америкийн компани оролцоход бэлэн гэж Америк-оросын ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Эдвард Верона “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Оросын орчин үеийн шаардлага хангахгүй дэд бүтцийг шинэчилж, тэр орон зайг бөглөх хэрэгтэй байна гэж тэрээр мэдэгдэв. Энэ зорилгоор 10 жилийн хугацаанд 830 тэрбум доллар шаардлагатай гэж Оросын удирдлага дүгнэжээ. Америкийн компани автомашины гол зам, төмөр зам тавих, тэнгисийн болон нисэх буудал барихад бэлэн байна. Үүнээс гадна АНУ-ын хөрөнгө оруулагчид Орос улсад мэдээлэл технологи хөгжүүлэх сонирхолтой байна.