Хятад улсад энэ өдрүүдэд 2008 оны 5-р сарын 12-нд Сычуань мужид хөнөөлт газар хөдлөлтөд амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Хятадын ард түмэн газар хөдөлсөн дүүрэгт хайгуул-аврах ажилд оролцсон орос хүмүүст талархаж явдаг тухай Сычуань мужийн дарга Жан Жувнвэй мэдэгдэв. Тэрээр байгалийн гамшиг тохиосноос хойш хоёр жилийн дараа Хятадад ирсэн Орос улсын Онц байдлын яамны хэсэг ажилтнуудтай  уулзжээ. “Оросын дуу хоолой” радиогийн тйомч Игорь Денисов сэдвийг үргэлжлүүлнэ.  Газар хөдлөлтийн уршгийг арилгахад Орос улс хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан орны нэг юм. Оросын Онц байдлын яамны ажилтнууд үр нөлөөтэй, цаг алдалгүй тусалсан гэж хятад анд нөхөд тухайлбал БНХАУ-ын дээд удирдлага хэлсэн юм. Манай улс нийт дүнгээр Сычуань мужид 14 сая орчим долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Хятад улсад оросын тал 22 тусгай нислэг үйлдсэн байна. Гамшигт зүдэрсэн хүмүүст шаардлагатай хүнс, хөнжил, хээрийн гал тогоо, цахилгаан станц, майхан зэргийг хүргэсэн юм. Оросын эмч нар гадаадаас хамгийн түрүүнд ирсэн байна. Орос улсын эмч нар 1500 гаруй хүнд тусалж, 100 гаруй хүнд мэс засал хийжээ. Оросын эмч нар нийт 120 мянга гаруй долларын эм бэлдмэлийг гамшигт нэрвэгдсэн хүмүүст үлдээсэн байна. Манай улс хүнд техник тээвэрлэхэд туслахаар МИ-6 том оврын ачаа тээвэрлэдэг нисдэг тэрэг илгээсэн юм. Хятадад ердөө ганц байдаг ийм нисдэг тэргийг  үүний хамт ашигласан. Сычуань мужийн хэдэн зуун сурагч оросын тэргүүлэх хүүхдийн төвд амарч, эрүүл мэндээ сайжруулсан байна. Тусламжийн их тоо Дузяньянь жижиг хотын оршин суугч Сюй Жунсин гэгч тодорхой хүний хувь заяаг халхалахгүй. Оросын аврагчид холоос ирсэн өдрөө түүний амийг аварсан юм. Тэрээр байшингийн нуранги дор 172 цаг  хэвтэж байсан тэр үед техникийн чимээ, үл мэдэгдэх яриаг дээд тэнгэрийн хишиг гэж боджээ. Харин Оросын аврагчдын тухайд энэ сэтгэл хөдлөлөөс ангид ердийн ажил нь байлаа. Сычуаньд 2008 оны хавар очсон Орос улсын Онц байдлын яамны Аврах төвийн ажилтан Кирилл Бородинтай аврах ажиллагааны хамгийн тод мөчийг хамтдаа дурсацгаая. Нурангиийн завсраар агаар орж байсан гэж Кирилл Бородин дурсаж байна. Залуус тэнд нурангийн хажуу хэсэгт хүнд нураах алхаар хоёр нүх гаргасан. Аврагчдын нэг Андрей Мартынюк ойлгомжгүй дуу авиа сонссон. Тэрээр гар чийдэн тусгажээ.  “Тэр амьд байна” гэж түүнийг  хашгирахад Хятад даяар сонсох шиг надад санагдсан. Эмэгтэй хөдлөхийг тэрээр харжээ. Үүний дараа залуус эмэгтэйг аажмаар тэндээс гаргасан байна. Түүнийг гэмтээж болох байсан тул хүчтэй цохих аргагүй байлаа. Нураах алхаар зөөлхөн цохиж том нүх гаргаад, эмэгтэйг гар дээрээ өргөн гаргасан юм. Түүнийг хагас цаг аварчээ. Хөнөөлт газар хөдлөлтийн хор уршгийг арилгах ажиллагаа ер бусын байсан. Энэ мэт ажиллагаа явуулах олон улсын туршлагыг тодорхой хэмжээнд баяжуулсан. Орос улсын Онц байдлын яамны олон улсын үйл ажиллагааны асуудал эрхэлсэн Газрын дарга Юрий Бражников ярьж байна. Хүн ам шигүү суурьшсан, уулархаг, усны агуулах олон ер бусын нутаг байсан. Орчин үеийн аж үйлдвэр хөгжсөн дүүрэг байсан ч, бараг том хоттой дүйцэхээр байсан. Энэ мэт онц байдалд амжилттай ажиллахад энэ туршлага бидэнд, дэлхий дахинаа хэрэг болно гэж Юрий Бражников тэмдэглэв. Бусад гамшигийн адилаар Сычуаньд болсон газар хөдлөлт хүний хатыг харуулсан. Энд ер бусын олон түүх, уран сайхны бүтээл байдаг. Техник хэрэг болно гэхдээ гашмгийг хүмүүс даван туулсан. Гамшигт нэрвэгдсэн нутгийн оршин суугчид, тэдэнд туслахаар ирсэн, зүрх сэтгэлээрээ тэдэнтэй хамт байсан хүмүүс юм.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тэмдэглэлийг хүргэлээ.
Орчуулсан Г.Нарангарав